ДОРНЫН ЗУРХАЙ: Элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 10

Аргын тооллын 4 сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 2

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ЕСӨН УЛААН ХӨХ ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.12-19.35
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 4 сарын 10, Буд гараг. Билгийн тооллын 2, Гоё хүүхэн одтой, хөх луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар явахаар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top