Цар тахлын үед нийт экспортын 69 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 08


Он гарснаас хойш арваннэгэн сарын байдлаар нийт экспортын 69 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байгаа дүн гарчээ. Нийт экспортын 29 хувийг чулуун нүүрс, 22 хувийг зэсийн баяжмал бүрдүүлсэн байна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн оныхтой харьцуулахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 20 хувиар буюу 4.7 тэрбум ам.доллароор буурчээ.

Дотоодод коронавируст халвар тархсанаас шалтгаалан нүүрсний тээвэр тодорхой хэмжээнд буураад байгаа. Оны эцсийн дүнд дээрх нөхцөл байдал сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.

2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар манай улс 27 сая гаруй тонн чулуун нүүрс экспортолсон нь хоёр тэрбум гаруй ам.доллароор хэмжигдэж байна. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулж үзвэл мөнгөн дүнгээр 25 хувиар буурсан үзүүлэлт юм.

Top