Төвөдийн зэсийн уурхайд Хятадын “Зижин” компани хяналтаа тогтоолоо

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

 

БНХАУ-ын уул уурхайн “Zijin MC” групп Төвөдийн зэсийн хоёр томоохон төсөлд хяналтаа тогтоохуйц хувьцааг худалдан авчээ.

Ройтерс агентлагийн мэдээллээр тус компани 3.8 тэрбум юань буюу 548 сая ам.доллароор хоёр уурхайн хувьцааны 50.1 хувийг авсан байна.

Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй уг компани ойрын хоёр жилийн дотор уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр болжээ.

Гаднын томоохон компаниуд хамтран ажиллах, хувь нийлүүлсэн компани байгуулахаар хандаж байгаа ч одоогоор дангаараа юу, хамтрах уу гэдгээ эцэслэн шийдээгүй байна.

Дээрх хоёр орд газар нь зэсийн арвин нөөцтэй ч молибден, мөнгө зэрэг газрын ховор элементийн нөөцтэй болохыг АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ.

Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top