Хятад Австралийн нүүрснээс албан ёсоор татгалзлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 16

Хятад Австралийн маргаан эдийн засгийн салбарт үргэлжилсээр байна. Ковид-19 цар тахал эхлэхэд Австралийн Засгийн газраас Хятадыг буруутгасан мэдэгдэл хийж, БНХАУ-ын араанд зуугдсан.

Улс төрийн маргаан харилцан мэдэгдэл, дайралтаар явагдаж байсан бол эдийн засгийн зөрчилдөөн Австралийн эдийн засагт тун хүндээр тусах шинжтэй.
 


Хятад улс Австралийн нүүрснээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Сүүлийн гурван сард Хятад Австралиас нүүрснээс гадна дарс зэрэг олон бараанд хориг тавьсан. Австралийн нүүрс, дарс ачсан олон хөлөг онгоц Хятадын эрэгт гацаанд ороод байна. Австралийн нүүрснээс татгалзсан Хятад улс нүүрсээ Монгол, Индонез, ОХУ-аас авна гэдгээ зарлажээ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон Хятадыг олон улсын худалдааны дүрмийг зөрчсөн гэж буруутган, Хятадын талаас албан ёсны тайлбар шаардсан байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (66.181.167.202) 2020 оны 12 сарын 17

нэг өдөр манай нүүрсийг авахгүй ээ тэр зээлсэн мөнгө өгөө гээд унах вий дээ тэр мөнгө нь байхгүй Өмнөговь оо өрөнд авна гэж тулгах вий дэ базарваань

0  |  0
dash(24.252.135.173) 2020 оны 12 сарын 17

Zaagchaa chi joohon mangaruu Haana amidraad bna chi ORK

0  |  0
Заагч(202.179.31.254) 2020 оны 12 сарын 17

Өмхий хужаатай Австрали үзэж тарж байлдах хэрэгтэй.АНУ дэмжинэ Австрали ялалтын төлөө урагшаа.

0  |  1
Бат(202.179.25.144) 2020 оны 12 сарын 16

Баттулга ерөнхийлөгчийн буянаар Монголын нүүрсээр Хятадууд гангаа хайлуулах болж дээ сайн байна. Харин нүүрсний борлуулалтаас орох орлого, олох ашиг коммунистуудынх биш монголын ард түмнийх гэдгиыг өглөө болгон санаж байх шаардлага тавигдана.

0  |  0
Top