Өвөр Монголоос бал чулууны арвин нөөц илэрчээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11


БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хотод бал чулууны арвин нөөц байгааг геологийн судалгаагаар тогтоожээ.

Тус орд газарт бал чулуунаас гадна литийн нөөц ч чамгүй байгаа аж.

Геологийн судалгааны эхний дүгнэлтээр тус орд газарт 17.8 сая тонн бал чулууны нөөц байгаа бөгөөд 630 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Хэрэв энэ орд газрыг бүрэн ашиглаад эхэлбэл бал чулуу болон литийн олборлолтоороо БНХАУ Африк тивийн хэд, хэдэн улсыг ардаа орхих юм.

Одоогийн байдлаар тус улс 2019 онд 197 мянган тонн бал чулуу импортоор авсан судалгаа байна.

Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.78.177) 2020 оны 06 сарын 12

Нүүдэлчдийн нутаг газар шороо дундрашгүй арвин баялаг энд тэндгүй нууж байж дээ.

0  |  0
Top