Билл Гейтс: Коронавирусний халдвараас сэргийлэх боломж байсан

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

 

Дэлхий дахиныг хамарсан коронавирусний цар тахлаас дэлхий нийт урьдчилан сэргийлэх ёстой байсан гэж Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс мэдэгдлээ. Хэрэв төрийн зохистой бодлого, хямралын менежментээ зөв хэрэгжүүлж чадсан бол халдварласан хүмүүсийн тоо бага байх боломж байсан гэж үзэж буй аж.

“Дэлхийн улс орнууд 1-2 дугаар сарын хугацаанд хүн амаа шинжилгээнд хамруулах кампанит ажил өрнүүлсэн бол коронавирусний халдварын тархалт бага хэмжээнд байх боломж байсан. Оношлуураа эртхэн шиг базаагаад шинжилгээ авсан бол үр дүн нь эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрэхгүй байх боломжтой байсан юм” гэж Билл Гейтс ярьжээ.

Тэрбумтан Билл Гейтс коронавирусний халдвар дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрснээс хойш улс орнуудын бодлого, эдийн засгийн чиг хандлагын талаар өөрийн байр сууриа илэрхийлсээр байгаа билээ.

Эх сурвалж: CNN

Top