Билл Гейтс: Google хайлтын систем удахгүй хэрэггүй болно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 27

Технологийн “Microsoft” компанийг үндэслэгчдийн нэг Билл Гейтс хиймэл оюун ухааны салбарын шилдэг компани хувийн тоон туслахыг бүтээснээр бусад үйлчилгээг орлох болно хэмээн Сан Францискод болсон “Goldman Sachs $ SV Angel” арга хэмжээний үеэр мэдэгджээ.

“Ийм хувийн туслах нь үнэхээр хэрэгтэй технологи байх юм. Учир нь танд хэзээ ч Google зэрэг хайлтын сайт, Amazon-руу дахин нэвтрэх шаардлага гарахгүй” хэмээн онцолсон байна. Тэрбумтны үзэж буйгаар, ирээдүйд бүтээгдэх хиймэл оюун ухаант туслах нь хүний хэрэгцээ, дадал зуршилд тааруулан, шаардлагатай мэдээлэл олж авахад нь туслах болно. Ингэхдээ хиймэл оюун ухааны өрсөлдөөнд ялах боломж стартап, технологийн шилдэг компанид ижил 50, 50 хувьтай. Гэхдээ ирээдүйн тоон туслах хэрэглээнд нэвтрэх хүртэл цаг хугацаа шаардлагатай хэмээн Билл Гейтс ярьжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(86.111.139.223) 2023 оны 05 сарын 29

Harin estoi woow bndaa

0  |  0
Zochin(59.153.112.88) 2023 оны 05 сарын 28

Wow l daa

0  |  0
Top