“Страто”-гийн балгаар говийн гурван аймгийн газар шороо эвдэрч, гүний ус татарч байна

2020 оны 03 сарын 21

ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгийн ээлжит дугаараар “Страто” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны хор уршгаар Говьсүмбэр аймгийн Шивээговь, Дундговь аймгийн Баянжаргалан сумдын иргэд хохирч, ундны ус татарч, мал сүрэг нь өвчилж, бэлчээргүй, болж байгаа талаарх сурвалжлагыг газар дээрээс нь бэлтгэж хүргэлээ.

Уг нэвтрүүлэгт орон нутгийн удирдлага, иргэд оролцож байр сууриа илэрхийлсэн юм.

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид 50 хувийг нь эзэмшдэг “Страто” ХХК 2015 онд байгуулагдсан бөгөөд 2019 оноос үйл ажиллагаа нь жигдэрсэн байна. Тус компани жилдээ 1,5 сая тонн түүхий нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэртэй юм. Баяжуулж угаасан нүүрсээ БНХАУ руу гаргадаг, хэтдээ Европын зах зээлд гаргах зорилттой.

Говьсүмбэр аймгийн Шивээговь сум дахь Шивээ-Овоогийн нүүрсний уурхайгаас үүссэн Хаялга нуурыг түшиглэж нүүрс угаадаг “Страто” ХХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс- Тавантолгой компаниас сайн чанарын коксжих нүүрс авч баяжуулалт хийдэг байна. Харин уг нүүрсийг тээвэрлэхдээ нүүрс тээврийн хүнд даацын машинууд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр гэсэн гурван аймгийн 6 сумын нутгаар 430 км шороон зам туулж, зам зуурын газрын хөрсийг эвдэж, шороо тоос босгон там болгожээ. Тэд хаа дуртай газраараа зам гарган давхилддаг бөгөөд хааж хориглох гэсэн нутгийн иргэдийн үгийг огт сонсдоггүй аж.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, Монгол Улсын нэр бүхий гурван иргэн хувьцаа эзэмшдэг “Страто” ХХК Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн гүний шүүрлийн уснаас үүссэн Хаялга нуурын усыг ашиглан нүүрс угаахаар анх ТЭЗҮ-дээ тусгаж, үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших зөвшөөрлийг 15 жилийн хугацаатайгаар авч, энэ газраа 73 сая төгрөгөөр худалдан авсан байна.

Хэрэг дээрээ тэд Хаялга нуурын усыг ашигласангүй. Хууль бусаар гүний худаг ухаж түүгээрээ нүүрс угааж ирсэн байна. Энэ хууль бус үйлдэлд нь 1,5 сая төгрөгийн торгууль ногдуулж байжээ.

Гэвч ийм арга хэмжээ ногдуулсан 2019 оны нэгдүгээр сараас хойш зөвшөөрөлгүйгээр гүний ус ашиглаж байгаа эсэхэд нь хяналт тавиагүй ажээ. “Страто” ХХК 2019 оны тавдугаар сараас баяжуулсан нүүрсээ экспортод гаргаж эхэлсэн бөгөөд хоёрын хоёр худаг гаргаж гүний ус ашиглан нүүрс баяжуулсан болж таарч байгаа юм байна. Үүнээс нэг сарын дараа, зургаадугаар сарын 20-нд хууль бус үйлдлээ халхавчилж аймгийн Усны газартай хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлт хүргүүлсэн гэнэ.

Харин аймгийн Усны газраас гүний ус ашиглах талаар ТЭЗҮ-дээ тусгаагүй атал гүний ус ашиглах тухай гаргасан “Страто” ХХК-ийн хүсэлтийг нь ёсчилжээ.

Байдал ийм болсон тул дээрх 1,5 сая төгрөгийн торгууль ногдуулаад зогсохгүй зөвшөөрөлгүй ухсан гүний худагт нь тоолуур тавьж, хагас жил гүний ус ашигласан төлбөрийг авах ёстой гэж  иргэний нийгмийн байгууллагууд шаардсаар байна.

Гадаргын ус бараг байхгүй говийн гүний усыг хариуцлагагүй уул уурхай хууль бусаар татан хэрэглэсээр байгаагийн нэг бодит жишээ энэ болжээ.

Газар дээрээ байдал ямар байгаа талаар орон нутгийн удирдах түвшний хүмүүс болон иргэд байр сууриа илэрхийллээ.

Говьсүмбэр аймгийн БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ:

-Анх үйлдвэрээ барьж эхлэхээс нь хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж байсан. Шаардлага зөрчсөн үйлдлүүд дээр нь манай аймгийн БОАЖГ-аас гомдол хүсэлт тавьсны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас хариуцлага тооцож ажилласан.

“Страто” ХХК зориулалтын зам тавилгүйгээр тээвэрлэлт явуулж хөрс эвдсэн нь тогтоогдсон учраас Мэргэжлийн хяналтын байгууллагаас хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авсан.

Говьсүмбэр аймгийн МХГ-ын мэргэжилтэн Б.Гантуяа:

-Зөвшөөрөлгүйгээр гүний усны цооног өрөмдсөн зөрчил дээр нь манай газраас арга хэмжээ авсан. Шивээговь сумаас үйлдвэрийн байр хүртэлх замын маршрутаа хоёр удаа өөрчилсөн. Эхний замыг өвөлжөө, хаваржаатай газраар дайрсан гэж иргэд гомдол гаргасан учраас сольсон. Бид газар дээр нь очиж үзээд эхний маршрутаар эвдэрсэн газрыг хэвийн байдалд нь оруулах шаардлага хүргүүлж хэвийн болгуулсан. Сайжруулсан зам болгох албан даалгавар хүргүүлсэн. Албан ёсны хэрэгжилтийг эргэж мэдэгдээгүй.

Шивээговь сумын Иргэдийн бүлгийн ахлагч Г.Дэлгэрсүрэн:

-2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үйлдвэрлэлийн зориулалттай 22,5 га газрыг “Страто” ХХК-д өгсөн. Гэтэл энэ талаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд огт тусгаагүй байсан. 2018, 2019 онд багтаагаад үйлдвэрийн газар, замын асуудлыг нь “Страто” ХХК-ийн хүсэлт дагуу хуралдаад шийдээд өгчихсөн байна. Гэтэл 2016, 2017 оноос эхлээд өнөөдрийг хүртэл өвөлжөө, хаваржааны газраа шийдүүлэх гээд малчид өргөдлөө өгсөөр байтал өнөөдрийг хүртэл шийдээгүй.

Нүүрс угаасан ус нь баймаар юм. Гэтэл тэр байхгүй. Тэр усаар юу хийдэг вэ, хаашаа шингэдэг вэ? Одоо бол лаг шавар болгоод хаа нэгтээ хурааж байж болно. Хэдэн жилийн дараа тэр химийн бодистой шавхруу хөрсөнд яаж нөлөөлөх бол гэдэгт санаа зовж байна.

Шивээговь сумын 2-р багийн малчин Т.Ганзориг:

-“Страто” ХХК гүний худаг гаргаснаас болж Шивээговь сумын ундны ус иргэдээ ч, малаа ч хангаж дийлэхээ больсон. 

Шивээговь сумын 2-р багийн малчин Т.Сүхээ:

-Анх 2019 оны тавдугаар сард Тавантолгойгоос 1000 гаруй машин орж ирсэн. Энд тэндгүй, ус садарч байгаа юм шиг хаа сайгүй, дуртай замаараа орж ирсэн. Малчид эсэргүүцэж, мотоциклиор өмнүүр нь хорьсон боловч жолооч нар үл тоосон. Маршрутаараа явахыг хүссэн боловч “Маршрут хаагуур байгааг бид яаж мэддэг юм” гэж жолооч нар хариулсан байдаг гэлээ.

Малчин н.Байгалмаа нарын хэлснээр нэг л өдөр “Страто” ХХК-ийн нүрс ачсан машинууд тоос татуулан давхин ирцгээж хөрс эвдэж эхэлжээ. Хүн даацын нэг машин 60-100 тонн ачаа тээдэг. Өдөрт дунджаар 50-60 машин өнгөрдгөөс болж говийн сул хөрс улаанаараа эргэх болжээ.

Үүний улмаас хавийн иргэд тоосны харшилтай болж, толгой нь эргэж, амьсгал нь давхцаж, төхөөрсөн малын гэдэс дотор идэх аргагүй өвчилсөн байдаг болж. Малын уушги нь наалдсан, нүд нь өвдөж нуух цувсан байдалтай, нарийн тоос шигсэн учраас ямааны ноолуур гологдон үнэд хүрэхээ больжээ.

Нутаг, ус, бэлчээрээ хамгаалсныхаа төлөө торгуулийн хуудас авсан гурван ч иргэн байгаа юм байна. Иргэн Г.Дэлгэрсүрэн 2 сая төгрөгийн, Т.Ганзориг 200 мянган төгрөгийн торгуулийн хуудас хүлээж авчээ.

Зам тээврийн хөгжлийн сайд 2019 оны тавдугаар сарын 3-нд нутгийн удирдлагатай зөвшилцөлгүй, иргэдийн саналыг ч авалгүйгээр 143-р тушаал гаргаж, улсын чанартай зам болгон мөнөөх замыг нь баталгаажуулжээ. Хатуу хучилттай зам болгож байж нүүрс тээвэрлэх ёстой ч ингэсэнгүй. Хөрсийг нь дахин дахин хуссаар газрыг элэгдэл доройтолд бүрмөсөн оруулжээ.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга Т.Цэвэлмаа, ИТХ-ын дарга О.Ууганбаяр, малчин Ч.Отгонбаяр, Г.Дэлгэрсуурь, багийн Засаг дарга М.Мөнгөнхуяг нар ч Говьсүмбэр аймгийн иргэдийн нэгэн ижил байр суурийг илэрхийлж байлаа.

Тэр бүү хэл газар ашиглалтын талаар хуралдсан гэх багийн нийтийн Хурлын протоколыг хуурамчаар үйлдэж, 100 гаруй багийн 73 хүн уг хуралд оролцон 20 гаруй нь үг хэлсэн мэтээр бичиж баталгаажуулсан үйлдлийг ч багийн нийтийн Хурлын дарга П.Сарангэрэл гаргасан байна. Хэрэг дээрээ уг хуралд хэдхэн хүн сууж, Ренчиндулам гэдэг ганц хүн асуулт асууж, Стратогийн А.Баттүвшингээс хариулт авсан нь цаасан дээр дурайж үлджээ.

Ийнхүү байгаль орчны эсрэг үйлдэл хийж буй "Страто"-гийн балгаар говийн гурван аймгийн зам дагуух иргэд хохирч, хөрс шороо ихээр эвдэрч, бажуулах үйлдвэрийн балгаар гүний ус татарсаар байна.


Нэвтрүүлгийг БҮРЭН ЭХЭЭР НЬ үзэх
 

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ааааа(202.179.31.14) 2020 оны 03 сарын 27

Нутгийн иргэд сайн тэмцээчээ та нар тэмцэж нутаг усаа хамгаалахгүй бол та нарын өмнөөс очиж тэмцэх хүн байхгүй. Сумяъяабазар-ыг огцруулах хэрэгтэй Давга Сумъяа нарын хийж байгаа ажил.\n

0  |  0
ха(64.119.26.190) 2020 оны 03 сарын 24

Нутгийнхан нь идэвхитэй тэмцээд гараад ирээчээ. Бид турье, терд байгаа нь дэмжээд болиулахаар ажилла

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

TSAGDAAGIN BAIGUULLAGIN HUN NASAND HUREEGUI HUUHED URUU TATAJ MASHINAARAA AVAJ YAVAJ OROLDSON BAINADA ODOO YAAH UU??

0  |  0
Энхтайван(172.90.243.62) 2020 оны 03 сарын 23

Засмал замгүй газраар хүнд даацын машинаар нүүрс тээхийг хориглох хэрэгрэй. З.Энхболдод бялдуучилж долигоносон Зам тээврийн сайдыг огцруулья аа

0  |  0
Энхтайван(172.90.243.62) 2020 оны 03 сарын 23

Засмал замгүй газраар хүнд даацын машинаар нүүрс тээхийг хориглох хэрэгрэй. З.Энхболдод бялдуучилж долигоносон Зам тээврийн сайдыг огцруулья аа

0  |  0
Moslim rape children(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

Ter baliar hamsaatanuud ni heleech nasand hureegui huuhed uruu tataad oroldtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavdliig taslan zogsoohgui bur ulam demjij zurag avatsgaagaad yavj baisan bn,ham hereg hiisen baihad,bur esregeeree tuslah yostoi hun ni bur huchingiin hereg hiitsen baihad shudraga shuuh gej bn uu engiin tatvar tulugch arduud hohirood uldeh yostoi yum uu?

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

Ter baliar hamsaatanuud ni heleech nasand hureegui huuhed uruu tataad oroldtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavdliig taslan zogsoohgui bur ulam demjij zurag avatsgaagaad yavj baisan bn,ham hereg hiisen baihad,bur esregeeree tuslah yostoi hun ni bur huchingiin hereg hiitsen baihad shudraga shuuh gej bn uu engiin tatvar tulugch arduud hohirood uldeh yostoi yum uu?

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

Ter baliar hamsaatanuud ni heleech nasand hureegui huuhed uruu tataad oroldtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavdliig taslan zogsoohgui bur ulam demjij zurag avatsgaagaad yavj baisan bn,ham hereg hiisen baihad,bur esregeeree tuslah yostoi hun ni bur huchingiin hereg hiitsen baihad shudraga shuuh gej bn uu engiin tatvar tulugch arduud hohirood uldeh yostoi yum uu?

0  |  0
Нэр(202.21.108.140) 2020 оны 03 сарын 23

Шууд хаагаач, хүн амьдрах арга алга яг л Африк харагдаад бн

0  |  0
Болд(202.126.89.177) 2020 оны 03 сарын 22

Щаагаад бай Тэнэг МАНгарууд элийрээд бай

1  |  0
Zochin(66.181.186.15) 2020 оны 03 сарын 22

Buh l uul uurhai iim arga baril,chig zamaar mongoliin baigali, uul usiig bohirduulj erdes baylagiig gadagsh zuuj bna. Olson ashig orlogoo nuuj zuvhun uursduu gadaadad ord harsh bariulj tansag bayn amidardag tsuun heden ger bul baidag geed yriad baigaa. Tedniig ner zuseer ni zarlaj, uul uurhaig ni butsaaj avch erdenet shig uls orondoo ashigtai ajluulmaar baina

0  |  0
t(66.181.190.240) 2020 оны 03 сарын 22

uuls usaa uhahaaa boliochee,,unuudriin jaahan ashig harj zuvshuurul ugdugni anhnaasaa buruushdee,,uur hiih ajil oldooggvin yumuu..ard irgediin amidral. baigaliig busniulj bj vildver ajilluulna gj yugaa yariad bgaan bee.....bvgdiigni buulgaachee,uual uurhain yamni yu hiij b.aaaa.manuuhainuud yumdaa

0  |  0
Jvri (202.126.89.39) 2020 оны 03 сарын 21

1ter bum tugrugund hudaldagdchiwuu

0  |  0
Иргэн(66.181.181.207) 2020 оны 03 сарын 22

Өнөөдөр ийм зүйлийг жинхэнэ бизнес эрхлэгч хийхгүй. Наадах чинь эдийн засгийн алуурчин , олигархи дарга нарын хийх ажил байна. УИХ дэд бүтэцгүй үйлдвэр уурхайг шууд хаах хуулиа яаралтай гарга.

2  |  0
иймэрхуу(64.119.25.222) 2020 оны 03 сарын 22

уйлдвэр анх бгуулагдахад зерчил гарч туунийгээ засаж сайжруулсаар уйл ажиллагаа нь жигдэрдэг . Туунээс зерчил нэрээр Байгуулж буй уйлдвэрээ Зогсоох гэсэн улстержсэн мэдээлэл,нэвтруулэг гаргах нь туйлын буруу ?! Монголд бутээн байгуулалт болон ертег шингэсэн экспортын бутээгдэхуун Нэмэгдуулэх Уйлдвэр эрчимжих нь чухал бус уу?!

0  |  3
Top