ПОДКАСТ | 1500$-ийн тэтгэлэг | Шинэ Монгол Мабүчи Сан | EPISODE #020

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 02

#ZINDAA PODCAST

Эрхэм сонсогч, уншигч та бүхэнд өнөөдөр "Шинэ Монгол Мабүчи" сангийн 1500 ам.долларын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээллийг хүргэж байна.
 


Оюутан болох цагаасаа эхэлж бидний толгойд буудаг хамгийн эхний асуудал бол сургалтын төлбөр байдаг. Үүрэг хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ аав, ээжээсээ сургалтын төлбөрөө гаргуулахгүй, өөрөө хөдөлмөрлөж төлөх эсвэл тэтгэлэг авах хүсэл бүх оюутан залууст төрдөг.

Тиймээс их, дээд сургууль, коллеж, коосены оюутнууд та бүхэнд Олон улсын "Шинэ Монгол Мабүчи" сангийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Тус сан нь жил бүр 41 оюутан тус бүрд 1500 ам.долларын тэтгэлэг гардуулдаг ба хэддүгээр курст суралцах байгаагаас хамааран 3000-6000 ам.долларын тэтгэлэг авах боломтой юм.

Мөн тус сангийн тэтгэлэгт оюутнуудын хамгийн том давуу тал нь Японд сурч төгссөн нөхөрсөг, чадварлаг ментортой болдог бөгөөд олон төрлийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж болдог.

Танд ч бас 1500$-ийн тэтгэлэг хэрэгтэй биз дээ? Тийм бол подкастыг заавал сонсоорой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top