ПОДКАСТ | Маанар Төсөл | Л.Сөрөлт | EPISODE #021

Н.Ганбилэг | Zindaa.mn
2021 оны 09 сарын 06

#ZINDAA PODCAST

Эрхэм сонсогч, уншигч та бүхэнд өнөөдөр "Маанар Төсөл"-ийн хөтлөгч Л.Сөрөлттэй Дархад соёлын тухай ярилцан хүргэж байна.

“Маанар” төслөөр дамжуулан дархад зоны зан заншил, ахуй амьдралын онцлогийг харуулсан.

“Хаант тэнгэрийн Самгалдай” Төрийн бус байгууллагаас санаачлан Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр дархад, цаатан түмний аж амьдрал, ёс заншил, байгаль орны онцлогийг харуулах “Маанар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэд энэхүү төслөө сошиал орчинд түгээхээс гадна “Эрхэт Монгол” групптэй хамтран богино хэмжээний дүрс бичлэг хэлбэрээр ТВ8 телевизийн эфирээр үзэгч түмэнд хүргэхээр болжээ. “Маанар” төслийн зочин хөтлөгчөөр оролцсон Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Л.Сөрөлттэй уулзаж төслийнх нь талаар ярилцлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jdj(108.162.219.10) 2021 оны 09 сарын 13

Sorolt min hoshin shog dotroosoo alialah marzaganah gadnaasaa gardag

0  |  0
Top