ѲГЛѲѲНИЙ МЭНД!

2020 оны 02 сарын 13

Өнөөдөр 2020.02.13. Энэ оны 44 дэх өдөр бол он дуусахад 322 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 03 минутад мандлаа. 18 цаг 10 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө -13 хэм, шөнөдөө -19 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн Радиогийн өдөр. Мьянмарт өнөөдөр Хүүхдийн өдөр, Арменид Үндэсний баярын өдөр юм.

Энэ өдөр Их Британийн дуучин Робби Уильямс, Америкийн кино жүжигчин Мина Сувари, уран гулгагч Дэниэл О’Ши, Английн хөл бөмбөгч Люк Мур, Бразилын хөл бөмбөгч Родриго Россебон, Францын дуучин Вианней зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1925 оны энэ өдөр Биеийн хүчний хөдөлмөрийг үнэлэх үнэлэмжийг баталжээ. Ингэснээр Монгол Улсад хөдөлмөрийн анхны хуулийн үндэс бүрэлдэн тогтов.

1946 оны энэ өдөр БНМАУ, Дундад иргэн улс /Хятад/-ын хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болж байсан онцлох үйл явдлуудаас дурдвал:

1980 оны энэ өдөр АНУ-ын Лейк-Плэсидэд Өвлийн XIII олимп нээлтээ хийв. Олимпын наадмыг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Уолтер Мондейл нээжээ.

1984 оны энэ өдөр Константин Устинович Черненко ЗХУ-ын Коммунист намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов.

1988 оны энэ өдөр Канадын Калгарид Өвлийн XV олимпын нээлт болжээ.

Энэ өдөр үс засуулбал өлсөж ундаасна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай . Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Энэ өдөр бүтээл туурвил эхлэх, бясалгал хийх, хандив өгөх, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцохыг тэвч. Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top