Орон даяар ЭЕШ-ын бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдөр /2020.02.10/ эхэллээ.

ЭЕШ-ын бүртгэл 2020.02.10-наас 2020.04.15-ны 18:00 цаг хүртэл орон даяар үргэлжлэх онлайнаар явагдах юм.

БСШУСЯ-наас ЭЕШ-ын хамтаар монгол хэл, монгол бичгийн хичээлийн шалгалт явагдах тул эдгээр шалгалтыг хооронд нь ялгаж ойлгохыг онцгой анхааруулж байлаа. Учир нь ЭЕШ зургаадугаар сарын 12-15-нд зохион байгуулах урьдчилсан товтой байгаа бол монгол хэл, монгол бичгийн хичээлийн шалгалт нь ЭЕШ-аас өмнө буюу 2020.03.28-нд болох юм байна. Тиймээс монгол хэл, монгол бичгийн хичээлийн бүртгэл 2020.02.10-наас эхлэн 2020.03.16-ны өдрийн 18:00 цаг хүртэл явах аж.

Дашрамд дурдахад, Сурагчид монгол хэл, монгол бичгийн шалгалтад тэнцээгүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй юм. БСШУСЯ-наас монгол хэл, монгол бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулан(66.181.161.66) 2020 оны 02 сарын 11

Яж бүртгүүлх вэ?

0  |  0
Мөнхшүр(66.181.161.89) 2020 оны 02 сарын 11

Яаж бүртгүүлэх вэ?

0  |  0
meyrbek(66.181.161.21) 2020 оны 02 сарын 10

Яаж бүртгүүлэх вэ?

0  |  0
zochin(202.179.31.3) 2020 оны 02 сарын 10

Yamar hayag ruu orj burtguuleh yum be

0  |  0
Top