Ё.Баатарбилэг: XII ангийнханд давтлага өгөх боломжийг судалж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор ЕБС-ийн хичээл удаан хугацаанд тасалдсан. Цаашид ч сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэх нь тодорхой бус байгаа юм. Иймд БСШУС-ын яамнаас XII ангиа төгсөж, их дээд сургуулийн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгөх сурагчдад давтлага өгөх асуудлыг салбар яамнаас төлөвлөж буй юм.  

Энэ асуудлаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.04.09/ хуралдааны үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдөр дэлхийн 190 гаруй улс боловсролын салбартаа хөл хорио тогтоосон байна. Манай улс цаг хугацааны хувьд мэдрэмжтэй шийдвэр гаргаж хөл хорио тогтоогоод, энэ хугацаандаа теле хичээлийг сайн зохион байгуулж байна. 

Бид  XII ангийнханд тавдугаар сард давтлага өгөх боломжийг судалж байна. Эхний ээлжид 28000 хүүхдэд бүх сурах бичиг, CD-г хүргээд байна. Тавдугаар сард онцгой байдлын горимд нийцүүлсэн орчин нөхцөлд зөвхөн XII ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор нь давтлага өгөх боломжийг судалж байна. Мөн их, дээд сургуулийн төгсөгчдийн асуудлыг хэрхэн зохион байгуулах, ямар зохион байгуулалт хийх талаар санал бэлдэж байна. Саналыг Улсын Онцгой комисст танилцуулж, Засгийн газрын хурлаар шийдвэр гарна. Бид өнөөдөр ЭМЯ-аас санал авахаар хүргүүлсэн. ЭМЯ-ны саналыг аваад Улсын Онцгой комисст саналаа хүргүүлнэ" гэв. 

БИЧЛЭГ ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top