ЭЕШ-ын давтлагыг тавдугаар сарын 11-нээс эхлүүлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.05.06/ хуралдаанаар 12 дугаар ангийн суралцагчдад давтлага өгөх боломжийг зөвшөөрлөө.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдын эцэг, эхийн хүсэлтийн дагуу, зөвхөн сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулах юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Давтлагыг хэрхэн зохион байгуулах заавар, чиглэлийг БСШУСЯ-аас хүргүүлнэ. Эцэг, эхчүүдийн санал, хүүхдүүдийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр энэ ажил явна, ариутгал халдваргүйтгэлийн чанд горим сахиж, давтлага явуулна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top