Ханбогдын эмнэлгийг ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД шилжүүллээ

2020 оны 02 сарын 05

Өмнөговь аймгийн Онцгой комиссын хамтарсан багийн ажлын хэсэг өнөөдөр /2020.02.05/ Ханбогд суманд ажиллаж, сумын эмнэлгийг ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ шилжүүлэхээр боллоо.

Ханбогд сумын Онцгой комисс цаг үеийн асуудлаар гурван удаа хуралдаж, сумын хэмжээнд ажиллаж буй 433 төрийн албан хаагчдад N95 хамгаалах гурван ээлжийн маск тарааж өгсөн бөгөөд 10 мянган ширхэг маск захиалсан байна.

Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдын хуваарь гарган сумын төвд эргүүл хийж, гудамжаар явж буй хүүхэд, иргэдэд коронавирусийн өвчлөлийн талаар зөвлөгөө мэдээлэл өгч, маскгүй хүнд макс өгч ажиллаж байгаа аж. Мөн сум дундын эмнэлэгт нөөц боломжоороо 300 литр, Онцгой байдал, Цагдаагийн тасагтаа тус бүр 100 литр шатахуун шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Б.Бямбасайханаас тодруулахад "БНХАУ-д коронавирусийн өвчлөл эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс хил залгаа сум дундын эмнэлгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байна. Тухайлбал, Ханбогд, Ноён сумын сум дундын эмнэлгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Түүнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй. Урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Засаг дарга болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн" гэлээ. 

Тус суманд томуу, томуу төст өвчин их байгаа бөгөөд сүүлийн үед алсын дуудлагын тоо нэмэгджээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.126.89.17) 2020 оны 02 сарын 05

Huuy hanbogdod huja baiggvi irj vzeegvi baij hudal medeelel tsatshaa boli uidiimu hashain .......

0  |  0
visitor(66.181.161.95) 2020 оны 02 сарын 05

khanbogd sumand haana hujaa bna.Hudal stgegdel baina !!\n

2  |  0
зочин(203.91.115.47) 2020 оны 02 сарын 05

Ханбогд хамгийн эрсдэлтэй газар дүүрэн хужаа

0  |  3
Top