ХӨСҮТ: 69 настай иргэний PCR шинжилгээний хариу өнөөдөр гарна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Өнөөдөр /2020.04.21/ “Интермед” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 69 настай иргэнээс түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Энэ шинжилгээний хариуг PCR буюу лабораторийн шинжилгээгээр баталгаажуулах юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Өглөө үүрээр 05:00 цагт “Интермед” эмнэлгээс нэг сорьц ирсэн. Тухайн 69 настай иргэн нь сүүлийн долоон хоногт амьсгал нь бачуурч, ханиалгасан байна. Хоёр уушгиндаа хатгаатай ирж хэвтсэн. “Интермед” эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг хариу гарсан. Гэхдээ ХӨСҮТ өнөөдөр PCR шинжилгээг хийж баталгаажуулна. ХӨСҮТ-д энэ шинжилгээг хийж байна. Халдваргүй гарах болов уу гэж найдаж байгаа. Яагаад гэхээр 69 настай иргэний хүүхэд нь нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 7-нд БНСУ руу яваад ирсэн. Ингээд тооцоод үзэхэд түүнээс хойш хоёр сар гаруй хугацааг өнгөрөөсөн байна. Хэрэв халдвартай байсан бол нууц хугацаа дуусаж, илрэх байсан гэж үзэж байгаа. Гэхдээ 69 настай иргэнтэй ойр байсан, үйлчилж байсан гурван иргэнийг тэнд нь тусгаарласан. “Интермед” эмнэлгийнхэнд зөвлөгөө, заавар өгөөд хянаж байна. Үдээс хойш PCR шинжилгээний хариу гарна” гэсэн юм. 

Top