Цар тахал үүсгэх аюултай гахайн томуугийн шинэ вирус илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30

Цар тахлын хэмжээнд хүрэх аюултай томуугийн шинэ вирус Хятадад илэрчээ. Их Британийн Ноттинхэмийн их сургуулийн эрдэмтэд шинэ вирусийг гахайгаас илрүүлсэн бөгөөд хүнд халдварлах чадвартай гэж үзжээ. Шинэ вирус мутацад орж, хүнээс хүнд халдварлах, цаашлаад дэлхийг хамарсан цар тахал үүсгэх аюултай гэж судлаачид анхааруулаад вирусийг шинээр нээж байгаа тул хүмүүст үүний эсрэг дархлаа үүсээгүй гэж тэд онцолсон байна.

“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд мэдээлснээр, Хятад улсад шинээр илрээд буй вирус 2009 оны A/H1N1pdm09 гахайн томуугийн вирустэй төстэй ч өөр шинж чанар мөн ажиглагджээ. Ноттинхэмийн их сургуулийн профессор Кин Чоу Чаны хэлснээр, G4 EA H1N1 гэж нэрлэгдээд буй эл вирус хүний амьсгалын замын эрхтний эсэд өсөн үржих боломжтой гэнэ. Судлаачид Хятадын гахайн аж ахуй, мал нядалгааны газрын ажилчдын дунд энэ вирусээр халдварласан тохиолдлыг илрүүлсэн бөгөөд өдгөө өргөнөөр хэрэглэж буй томуугийн вакцин энэ вирусний эсрэг үйлчилгээгүй болох нь тогтоогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top