ДАРХАН-УУЛ: “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл хэрэгжиж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 31

Дархан-Уул аймагт 2019 оноос эхлэн Дэлхийн Зөн Олон улсын байгууллага “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийг аймгийн ЗДТГ-тай хамтран захын гэр хорооллын эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн хөгжил хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж эхэлсэн. Цаг үеийн байдалтай холбогдуулан тус төслийн багийнхан өчигдөр хуралдлаа. Хурлаар короновирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг авч хэрэгжүүлэхээр болсон байна.

Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн 300 гаруй хүүхдүүдэд 10 гаруй сая төгрөгийн тэжээллэг хоол хүнс, дархлаа сайжруулах бүтээгдэхүүн, маск, гар ариутгагчийг энэ амралтын өдрүүдэд гурван чиглэлд хуваагдан хүргэж өгөхөөр болжээ. Ажлын хэсэгт аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд Залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газрын холбогдох мэргэжилтнүүд байлцан зөвлөгөө мэдээллийг газар дээр нь давхар өгч ажиллах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top