ДАРХАН-УУЛ: Нийтийн тээвэрт ариутгал хийж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

Дархан-Уул аймагт нийтийн тээврийн үйлчилгээ өдөр бүр иргэдэд үйлчилж байна.

Өчигдөр /2020.03.04/ нийт есөн автобус дөрвөн чиглэлд гарчээ. Автобусны кондуктор, жолооч нарын дархлааг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол явуулж байгаа юм. Мөн шугаманд явж байгаа автобусанд эрүүл мэндийн шаардлагад нийцсэн найрлага бүхий ариутгах уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарт тоосонцор үүсгэх, нян вирус үржихээс сэргийлэн агаар цэвэршүүлэх цацлага цацах, шугамын хоёр талын эцсийн зогсоолд хлораминтай уусмалаар автобусан доторх ариутгалыг хийж байгаа ажээ.

Зорчигч үйлчлүүлэгч нарт аюулт өвчинөөс урьдчилан сэргийлэх, амны хаалт зөв хэрэглэх талаар зурагт хуудсыг автобусандаа байршуулан ажиллаж байгаа талаар “Элит хөгжил” ХХК-иас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(202.9.46.19) 2020 оны 03 сарын 05

zuv

0  |  0
Top