ӨНӨӨДӨР: Гаалийн зѳрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

2019 оны 03 сарын 15

08:00 цагт

  • Улаанбаатар чуулгын байранд Нийслэлийн удирдах ажилтнуудын Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт болно. Нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын дарга удирдлагууд оролцоно. Утас: 325044, 91113191

09:00 цагт

  • "Хүүхэд-хэрэглэгч" өдөрлөг Монголын хүүхдийн ордонд эхэлнэ. Арга хэмжээнд БСШУСЯ, түүний харьяа байгууллагууд, Нийслэлийн боловсролын газар, НХХЯ, ШӨХТГ, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, JCI impact байгууллага, Аж үйлдвэрийн зөвлөл, харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын телевизүүдийн холбоо зэрэг хүүхдийн төлөө ажиллах үүрэг бүхий бүхий л байгууллагууд хамтран оролцоно. Утас: 88008781, 99991706
  • "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон Улсад шилжин суралцах 98 оюутанд “БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаа ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарт урлаг зааланд болно. Мөн 14:00 цагаас “Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин” семинар Монгол Японы төвд зохион байгуулагдана. Эдгээр арга хэмжээнүүдэд БСШУСЯ-ны Удирдлагууд болон ЖАЙКА олон улсын байгууллага, Япон Улсын элчин сайд болон Боловсролын зээлийн сан, Батламж гардан авах оюутнуудын эцэг эхийн төлөөлөл нийт 250 орчим хүн оролцоно. Утас: 11-315566, 99832535
  • Төрийн ордонд “Тусгай хэрэгцээт боловсролын салбарын өнөөгийн байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” үндэсний хэлэлцүүлэг болно.

10:00 цагт

  • Гаалийн ерѳнхий газарт гаалийн зѳрчилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Утас: 99145985
  • Сэнтрал тауэрийн 4 давхрын хурлын зааланд Монгол дахь Канад сангийн 23 дахь удаагийн төсөл шалгаруулалтын танилцуулгын өдөрлөг болно. Утас: 88779173, 94036661
  • Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн өдөр - 90 жилийн ойг тохиолдуулан Хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.
  • Улаанбаатар зорчигч үйлчилгээний төвд "Олон улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах өдөр"-т зориулсан нээлттэй өдөрлөг болно. Утас: 9909-1674, 8611-4818
  • Мөрдөн байцаах албаны Хурлын танхимд “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Б блокын 3 давхарт Монголд анх удаа Улсын эмнэлгүүдийн хэмжээнд "Нойрны төв"-ийн нээлт болно. Утас: 99895514
  • Төрийн ордонд ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлын талаар мэдээлнэ.
  • УУХҮЯ-ны хурлын танхимд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно. Утас: 99089666, 99209315
  • УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 18-нд эхэлж, Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 99027019
  • Налайх дүүргийн төв талбайд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал болно. Утас: 91989008
  • Эргүүл хамгаалалтын газарт цагдаагийн алба хаагчдад цол гардуулах ёслол болно.
  • Төрийн ордонд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзана.

11:40 цагт

  • Эргүүл хамгаалалтын газарт цагдаагийн алба хаагчдад цол гардуулах ёслол болно.

12:00 цагт

  • ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13:00 цагт

  • Тусгаар тогтнолын ордонд Төрийн шагналт, яруу найрагч Ш.Сүрэнжавын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

14:00 цагт

  • Төрийн ордонд “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг болно.
  • Монгол-Японы төвд “Коосэн-Шинэ үеийн боловсон хүчин” семинар болно. Утас: 11315566, 99832535

16:00 цагт

  • Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан доктор Д.Наранжаргалын туурвисан “Хятад ажилчид БНМАУ-д” номын нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top