ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 11

Өнөөдөр 2024.04.11.

Өнөөдөр Паркинсоны өвчинтэй тэмцэх олон улсын өдөр.

Энэ өдөр Олимпын аварга, хүрэл медальт, Зөвлөлтийн гүйлтийн тамирчин Людмила Кондратьева, Олимпын аварга, мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын чөлөөт цаначин Женнифер Хайл, Испанийн хөлбөмбөгч Тиаго Алкантара зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1241 оны энэ өдөр Бат хаан, Сүбээдэй баатар нар Унгарын IV Бела вангийн удирдсан Европын нэгдсэн армийн 65 мянган цэргийг бут цохижээ.

1924 оны энэ өдөр Уурын тэрэгний хэрэг эрхлэх газрыг байгуулав.

2006 оны энэ өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын гаалийн албанаас мэдээлснээр, тухайн жилийн нэгдүгээр улиралд Эрээн боомт хотоор дамжуулан Монгол Улсаас 56475.77 тонн нүүрс импортолсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1957 оны энэ өдөр Их Британи Сингапурын автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.

1970 оны энэ өдөр АНУ-ын сансрын “Аполло 13” хөлөг хөөрөв.

2006 оны энэ өдөр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа хэмжээнд ураныг амжилттай хөгжүүлж байгаагаа олон улсад зарлажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top