ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 10

Өнөөдөр Дэлхийн Гэрээсээ ажиллах өдөр, Олон улсын эсэргүүцлийн хөдөлгөөний өдөр. Азербайжанд энэ өдөр Барилгачдын өдөр, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад Гэр бүлийн баяр, Исландад Инженерүүдийн өдөр, Тажикистанд Дотоодын цэргийн баяр, Тайландад Каучукийн өдөр.

Энэ өдөр Европын цагаан шаазанг зохион бүтээсэн Эренфрид Вальтер фон Чирнхаус, цэргийн анагаах ухааныг үндэслэгчдийн нэг Жон Прингл, япончуудад хилээ гадныханд нээхийг хүчээр тулгасан Мэтью Кэлбрэйт Перри, “Бен Гур” романы зохиолч Льюис Уоллес, Холливудын жүжигчин Стивен Сигал зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1912 оны энэ өдөр Их Британийн “Титаник” хөлөг онгоц анхны бөгөөд сүүлчийн аялалдаа гарчээ.

1972 оны энэ өдөр Бактериологийн зэвсгийг хориглох тухай олон улсын конвенцыг баталжээ.

2010 онд Польшийн нисэх хүчний “Tu-154M” онгоц осолдож, Польшийн Ерөнхийлөгч Лех Качински амиа алдав.

2019 оны энэ өдөр хар нүхний анхны гэрэл зургийг танилцуулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top