ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 05

Өнөөдөр 2024.04.05.

Өнөөдөр Малайз, Хонконг, Макао, Хятадад Нас барагсдыг дурсах өдөр, БНСУ-д Мод тарих өдөр. Мөн Олон улсын шөлний өдөр.

Энэ өдөр БНСУ-ын жүжигчин Шин Мин-А, Монголын сүмоч Мооконами Г.Базарсад, Халимагийн анхны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, Францын жүжигчин, модель Тилан Блондо, Кубын олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга боксчин Одланьер Солис, Испанийн хөлбөмбөгч Фернандо Морьентес зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1843 - Их Британи Хонконгийг эзэмшилдээ авав.

1879 - Чили улс Болив, Перу улсад дайн зарласнаар Номхон далайн дайн дэгдэв.

1913 - Нильс Бор “Атом, молекулын бүтэц” нийтлэлээ дуусгалаа.

1955 - Уинстон Черчилль Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаас огцорчээ.

1971 - Дуу бичлэгийн Rolling Stone Record студи байгуулагджээ.

1993 - ОХУ-ын нефтийн Лукойл компани байгуулагдав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top