ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 04

Өнөөдөр 2024.04.04.

Өнөөдөр Олон улсын луувангийн өдөр, Олон улсын интернэтийн өдөр, Олон улсын минагүйжүүлэх өдөр тохиож байгаа бол Тайвань Хүүхдийн баяр, АНУ Сэтгүүлчийг тэврэх өдөр, Ангол Энх тайвны өдөр, Сенегал Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт жүжигчин Роберт Дауни, “Оскар”, “Алтан бөмбөрцөг”-ийн шагналт жүжигчин агсан Хит Леджер, дэлхийн хошой аварга хоккейчин Роберт Луонго, дэлхийн хоёр удаагийн, Европын гурван удаагийн аварга сагсчин Руди Фернандес зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:

1581 оны энэ өдөр далайн дээрэмчин асан Фрэнсис Дрейк дэлхийг тойрон аялах аяллаа дуусгасантай холбогдуулан хатан хаан I Элизабет түүнд рыцарийн зэрэг хүртээв.

1790 онд Франц, Алжир хоёр 100 жилийн энхийн гэрээ байгуулжээ.

1896 онд Юконд алтны халуурал эхлэв.

1947 оны энэ өдөр Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

1949 оны энэ өдөр АНУ, Бельги, Их Британи, Голланд, Дани, Исланд, Итали, Канад, Норвег, Португал, Франц улс Умард Атлантын гэрээ байгуулснаар НАТО бий болжээ.

1973 онд Нью-Йорк хотноо Дэлхийн худалдааны төвийн нээлтийн ажиллагаа болов.

2020 оны энэ өдөр Хятад улс коронавирусний халдварын эсрэг тэмцэж, амиа алдсан эмч нарын дурсгалыг хүндэтгэх үндэсний гашуудлын өдөр зарлав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top