ДОРНЫН ЗУРХАЙ: Буян номын үйлд шамдахад ӨЛЗИЙТЭЙ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 16

Аргын тооллын 3 сарын 16, Санчир гараг. Билгийн тооллын 7

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ.
  • Наран ургах, шингэх: 07.03-18.59
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 3 сарын 16, Санчир гараг. Билгийн тооллын 7, Чөлөөт эх одтой, шарагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top