ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд, мал арвидна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

Аргын тооллын 3 сарын 14, Бархасбадь гараг. Билгийн тооллын 5

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулбал: Эд,мал арвижна.
  • Наран ургах, шингэх: 07.07-18.56
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Шороо

 

Аргын тооллын 3 сарын 14, Бархасбадь гараг. Билгийн тооллын 5, Гоё хүүхэн одтой, улаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.95) 2024 оны 03 сарын 14

бүү тэнэгт пизда

0  |  0
Top