Аргын тооллын 2 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 23
ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын 2 сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 23, Онгоц одтой, улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.
Сэтгэгдэл ( 0 )