“Катар-2022”-ын үеэр Украины дайныг зогсоохыг уриалав

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Олон улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино G20 орнуудын удирдагчдыг Украинд дайны галыг зогсоох асуудалд анхаарлаа хандуулахыг уриаллаа.

Инфантино “ОХУ 2018 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулсан. Украин улс 2030 оны дэлхийн аваргыг авахаар хөөцөлдөж байгаа. Дараагийн ДАШТ мөдгүй байна. Үүнтэй холбогдуулан би Катарын ДАШТ-ий үеэр гал зогсоохыг талуудад уриалж байна. Удаан биш байсан ч гэсэн ядаж ганц сар байлдаан битгий хийгээч. Эсвэл энэ үеэр хүмүүнлэгийн коридор ажиллуулж, хоёр тал гэрээ хэлэлцээр эхлүүлээч” гэж Их хорийн дээд хэмжээний уулзалтын үеэр ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top