Э.Цэндбаатарын өрсөлдөгч Альберт Батыргазиев ОХУ-ын "Шилдэг залуу"-гаар шалгарчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 17

Токиогийн олимпын боксын 57 кг-ын жингийн аварга, Монголын олимпын найдвар гэгдэж байсан Э.Цэндбаатарын гол өрсөлдөгч Альберт Батыргазиев ээлжит нэгэн шагналаа гардлаа. 

Олимпын дараа тэр Ерөнхийлөгч В.Путинаас Найрамдлын одон гардан авснаас гадна BMW X5 машинаар шагнуулсан.
 


Харин энэ удаад эрэгтэйчүүдийн GQ (Gentlemen’s Quarterly) сэтгүүлийн 2021 оны Шилдэг залуу, Шилдэг тамирчин гэсэн хоёр шагнал хүртлээ. Тус сэтгүүл жил бүр Оны шилдэг дуучин, жүжигчин, зохиолч зэрэг олон шагналын эздийг тодруулдаг. Энэ жил Шилдэг тамирчин, Шилдэг эрэгтэй шагналыг Токио олимпын аварга Никита Нагорный (гимнастик), Альберт Батыргазиев (бокс), Максим Храмцов (таэквондо), Евгений Рылов (усанд сэлэлт), Владислав Ларин (таэквондо) нар хамтдаа авсан юм.

Альберт Батыргазиев шагнал гардуулах ёслол дээр “Та бүхэн спортоор хичээллээрэй. Спорт танд хүч чадал өгөхөөс гадна олон янзын хүмүүсийг нэгтгэдэг гайхамшигтай зүйл шүү” гэж хэлсэн байна.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оросууд(192.82.84.150) 2021 оны 09 сарын 18

Оросууд ингэж байдаг. Монголчууд тэгэж байдаг

0  |  0
Зан(162.158.179.89) 2021 оны 09 сарын 18

Цэндбаатарыг олимпийн дэьжээн дээр муужиртал зодсон хүн мөн бөйна.

0  |  0
Zochin(172.70.127.7) 2021 оны 09 сарын 17

Eniig ug n Tsendee yalchhaa bizdee,\nShildeg luivarchin

0  |  0
Top