Альберт Батыргазиев В.Путинийг бэлтгэлдээ урилаа

2021 оны 09 сарын 16

Токиогийн олимпын наадмын боксын эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жингийн шөвгийн наймд манай тамирчин Э.Цэндбаатарыг ялсан ОХУ-ын Альберт Батыргазиев олимпод түрүүлснийхээ дараа ОХУ, Дагестанд од болон хувираад байгаа.

Энэ сарын 11-нд Ерөнхийлөгч В.Путин олимпын медальтнуудыг хүлээн авахад Альберт “Найрамдлын одон"-гоор шагнуулжээ. 
 


Шагнал авсныхаа дараа тэрээр “Би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины гараас Одон гардан авснаараа бахархаж байна. Одоо бид анд найзууд болсон. Олимпод манай сүлд дуулал эгшиглээгүй ч бид агуу том орныг төлөөлж байгаагаа мэдэж байсан. Эрхэм Ерөнхийлөгч та спортоор хичээллэдэг гэдгийг би мэднэ. Таныг боксын багийн бэлтгэлд оролцохыг урьж байна. Хэрэв тэгвэл бидэнд шинэ ялалт байгуулах сэтгэлийн эрч хүч өгөх юм” гэж хэлсэн юм.
 


Альберт Батыргазиев бэлтгэлдээ орсноо инстаграм хуудсаараа дамжуулан “Өнөөдөр би Москвад бэлтгэлдээ орохоор ирлээ. Эрчимтэй бэлтгэл хийж, гараагаа шинээр эхлэж байна” гэж зарласан байна.

Альберт мэргэжлийн бокст 3 тулалдсан. Олимпын дараа мэргэжлийн бокст шилжих байх гэж байсан ч 2024 оны Парисын олимпод оролцох төлөвлөгөөтэй гэнэ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Taivan(202.126.89.21) 2021 оны 09 сарын 22

Mundag tamirchin bna lee Tsendee tevcheer aldaad ylagdsan,olimpiin medal avah huvigvi amitan bna lee!hohino!

0  |  0
Зочин(172.69.252.142) 2021 оны 09 сарын 17

Луйвар гэх үү аз гэх үү

0  |  0
Bor(202.126.90.117) 2021 оны 09 сарын 17

Itgel aldaagui snuu ene oros. Turuulne gdg Manai Tsendee yalsan bol gartsaagui turuulne gdgiig batalsan hurel mongo avsan bol tegeed martagdan

0  |  0
Zochin(162.158.178.31) 2021 оны 09 сарын 17

Ailiin huuhduud iim surhii.getel manaih......

0  |  0
Zochin(162.158.178.31) 2021 оны 09 сарын 17

Ailiin huuhduud iim surhii.getel manaih......

0  |  0
Zochin(162.158.178.31) 2021 оны 09 сарын 17

Ailiin huuhduud iim surhii.getel manaih......

0  |  0
Заагч(162.158.178.192) 2021 оны 09 сарын 16

Цэндээтэй хог хятад Dd чамайг давхар зодсон шт хог луухаанаа.

0  |  0
Dd(108.162.219.18) 2021 оны 09 сарын 16

Shorootoi boh.tsendbaatar t 2 ue nalim nuduuleed avarga tee haha

0  |  0
Top