Биткоины ханш 56 мянган ам.долларт хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 20

Биткоин криптовалютын ханш 56 мянган ам.долларыг давж, түүхэн дээд амжилтаа дахин эвдлээ.

Криптовалютын арилжааны томоохон бирж болох “Binance” дээр биткоины ханш Улаанбаатарын цагаар 05.25 цагийн байдлаар 7.8  хувиар өсөж, 56.1 мянган ам.долларт хүрсэн байна.

Биткоины ханш өнгөрсөн оны сүүлээс эхлэн өсөж эхэлсэн бөгөөд мөн оны арванхоёрдугаар сарын 16-нд 20042 ам.долларт хүрч, 2017 оноос хойш тогтоод байсан түүхэн дээд үзүүлэлтээ эвдсэн билээ. Энэхүү криптовалютын үнийн идэвхтэй өсөлт энэ сарын 8-наас эхлэн дахин сэргэсэн нь Илон Маск “Tesla” компани нь биткоинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэнтэй холбоотой. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард цахим мөнгөний ханш 41950 ам.доллар болж өсөж, хэд хэдэн удаа түүхэнд дээд амжилт тогтоогоод байгаа юм.

Энэ сарын 16-нд биткоин анх удаа 50 мянган ам.долларын үнэд хүрсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top