Хоёр тэрбум ам.долларын биткойн бүхий дискийн төлөө хогийн цэгийг хамгаалалтад авчээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 02

Найман мянган биткойн хадгалагдаж буй дискийг санамсаргүй хаяснаас болж ИХ Британийн Ньюпорт хотын хогийн цэгийг хамгаалалтад авчээ.

“Daily Mail”-д бичсэнээр, хөрөнгө оруулагч Жеймс Холлуэлс гэгч 10 жилийн өмнө эл дискээ алга болгожээ. Тухайн үед найз бүсгүй нь гэрээ цэвэрлэж байхдаа биткойн түрүүвчийн мэдээлэл бүхий дискийг нь хаясан байна. Өдгөө эл дискт хадгалагдаж буй актив нь хоёр тэрбум орчим ам.доллароор үнэлэгдэж байна. Хоуэллс олон мянган биткойн бүхий дискээ олж авахын тулд хогийг цэгийн ухах хэрэг гараад байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид түүнд ийм зөвшөөрөл олголгүй, хогийн цэгийг хамгаалалтад авчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top