Ракитич Хорватын шигшээ багаас зодог тайллаа

2020 оны 09 сарын 22

Испанийн Севилья багийн хорват тоглогч Иван Ракитич шигшээ багаас зодог тайлж байгаагаа зарлалаа.
 

Ракитич 2007 онд анх Хорватын шигшээ багт тоглосон. Нийт 106 тоглолтод оролцож, 15 гоол оруулсан. 2018 оны ДАШТ-д Хорватын шигшээ баг финалд Францын багт 2:4 ялагдаж байв.

"Шигшээ багаас гарах нь миний замналын хамгийн хүнд шийдвэр байлаа. Би эх орныхоо төлөө тоглох бүртээ бахархдаг байсан. ДАШТ миний замналын хэзээ ч мартагдашгүй дурсамжууд байх болно. Хорватын шигшээ багийг гялалзсан ирээдүй хүлээж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж Ракитич мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхжаргал(64.119.27.224) 2020 оны 09 сарын 22

Харамсалтай\n

0  |  0
Top