АЙЛЧЛАЛ | Төмөр замын гурван боомт нээхээр тохиролцлоо

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Энхтайван нар төмөр замын гурван боомт нээхээр албан ёсоор тохиролцлоо.

Тодруулбал Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн төмөр замын гурван боомтыг нээхээр болсон байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай ноот бичиг солилцжээ. Хоёр улсын экспортыг тогтвортойгоор нэмэгдүүлэхэд дээрх тохиролцоо үр дүнтэй гэж албаны хүмүүс үзэж байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын хүрээнд Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгоно гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн юм.

Айлчлал өнөөдөр үргэлжилж Төрийн гурван өндөрлөгт бараалхах бөгөөд үдээс хойш айлчлал албан ёсоор өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top