КОВИД-19 | Ухань хот олон улсын нислэгээ сэргээнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Дэлхий дахинд АНУ, Бразил, Энэтхэг, Мексик улсад коронавирусний халдвар, нас баралт хамгийн өндөр байна. Тэгвэл Хятадын бүх мужийг халдварын бага эрсдэлтэй гэж үзжээ. Ухань хот удахгүй олон улсын нислэгээ сэргээхээр төлөвлөж байгаа гэнэ.

Коронавирусний халдварын улмаас дэлхий даяар эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ тасалдаж, эрүүл мэндийн тогтолцоог туйлдуулж байгааг ДЭМБ мэдээллээ. Ихэнх орнуудад эмнэлэгт хэвтэлт, амбулаторын үзлэг буурч, эмнэлгийн яаралтай тусламж доголджээ. Энэ нь эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүмүүст хамгийн их нөлөөлсөн байна.

Түүнчлэн эмнэлгийн ажилтнууд халдвар авч, нас барж байгаа юм. Ковидоос болж дөрвөн ажилтны нэг нь сэтгэл түгшилт, гутралд өртсөн гэсэн судалгаа гарчээ.

 

Top