ЭКОЛОГИЙН ЦАГДАА: Дөрвөн га газарт нөхөн сэргээлт хийлгэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас "Нөхөн-Сэргээлт" 2020 ерөнхий арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. 

Энэхүү арга хэмжээний хүрээнд тус албаны Сэлэнгэ аймгийн ажлын хэсгээс Ерөө сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр "Бэрлэг, Ялбаг" гэх газруудаар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэмт хэргийн шинжтэй таван үйлдлийг илрүүлжээ. Улмаар цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийг бүртгэлд оруулан материалжуулан шалгаж, тус газруудад ашиглаглалтын тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулдаг "Бэрлэг майнинг", "Мон тэнгэр" ХХК-иудаар тус тус хоёр га газарт нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top