Ашигт малтмал хууль бусаар олборлох 13 гэмт хэргийг илрүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Экологийн цагдаагийн албанаас уул уурхай, ашигт малтмал хууль бусаар олборлох 13 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд,

Галуут сумын харьяат Н. Б нар нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар холбогдох бичиг баримтын бүрдлийг хангахгүйгээр сумын Засаг даргатай гэрээ байгуулж, “Далтын овоолго” гэх газарт хууль бусаар газрын хэвлийд халдсан.

Жаргалант сумын нутаг “Мандалын Бөөрөг” гэх газар шүүхийн шийдвэрээр нөхөн сэргээлт хийж байсан “Б.И”-ХХК нь олборлолтын үйл ажиллагаа явуулсан

Иргэн Б. Ж нар Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Зүүн салаа гэх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй талбайд хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдаж техник хэрэгсэл авч явж байсан.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд,

Ерөө сумын Бугант тосгоны Их алт-Буурал гэх газарт иргэн С нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан.

Ерөө сумын Өлөнт гэх газар “У.Х” ХХК нь хууль бусаар ашигт малтмал олборлосон.

Ерөө сумын Бугант тосгоны “35-ын ам” гэх газарт иргэн Э, Б нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдсан.

Ерөө сумын 3-р дугаар багийн “Дунд өлөнт” гэх газарт иргэн Л, У нар нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдсан

Мандал сумын Хэрх багийн "Ноён уул” улсын тусгай хамгаалалтай газарт иргэн Б, Г нар нь гар аргаар ашигт малтмал олборлосон.

Мандал сумын нутаг “Ноён уул” улсын тусгай хамгаалалтай газарт иргэн Г бусадтай бүлэглэн гар аргаар хууль бусаар ашигт малтмал олборлосон.

Сүхбаатар аймгийн хэмжээнд,

Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг ”Хавцал” гэх газарт иргэн М, Б, Ц нар нь бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор металл хайгч ашиглан газрын хэвлийд халдсан.

Увс аймгийн хэмжээнд,

Бөхмөрөн сум 2 дугаар багийн нутагт “Мөргөц” гэх газарт иргэн Б нь бусадтай бүлэглэн металл илрүүлэгч ашиглан гар аргаар ашигт малтмал олборлосон.

Дорноговь аймгийн хэмжээнд,

Өргөн суманд үл таних этгээдүүд хууль бусаар газрын хэвлийд халдсан зэрэг болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top