Эрэн сурвалжлагдаж байсан оргодлуудыг технологи ашиглан олжээ

А.Алиман | Zindaa.mn
2023 оны 12 сарын 11

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 28.432 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 111 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс, хүний амьд явах эрхийн эсрэг хоёр, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 47, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нэг, өмчлөх эрхийн эсрэг 44, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хоёр, хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 9, бусад хоёр хэрэг байна.

Мөн эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 11, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 62, сураггүй алга болсон хүн 46, шүүхээс даалгасан хүн 54, зөрчил үйлдсэн 22 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 15.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 12 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ариунаа(103.57.93.70) 2023 оны 12 сарын 12

Хүчирхийлэлийг лбууруулах юмсан.шоронд хорьж бсанаас маш тайван эерэг орчинд хөдөлмөр хийлгэвэл яасх болоо.өөрийгөө хамгаалах чадваргүй хөгшид хүүхдүүдээ л тайван байлгах сан

0  |  0
Novsh(66.181.161.51) 2023 оны 12 сарын 12

Zovxon utaa,stress bish bas gemt xergiin ertonts dund amidrax gej twmtsed baigaa ard tymen yumaa daa. Novsh yumaa

2  |  0
Top