КОВИД-19 | Коронавирус улирлын томуутай зэрэгцэн халдварлана

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 13

Дэлхий нийтэд хоногт коронавирусний халдварын 230 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 5200 гаруй нас баралт нэмэгджээ. Энэ нь дэлхий дахины халдварын хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. 

Коронавирусний халдвар улирлын томуутай зэрэгцэн явагдах төлөвтэй байгааг ДЭМБ анхааруулж байна. 2020, 2021 оны улирлын томуу коронавирусний халдвартай зэрэгцэн явагдах хандлагатай байгаа тул хүн бүр дархлаагаа сэргээж, биеэ бэлдэхийг анхаарууллаа. Австрали улсад л гэхэд үүнд бэлтгэн улирлын томууны вакцинаас гадна коронавирусний эсрэг вакцин гаргана гэжээ.

Дэлхийн 10 гаруй оронд хүнсний үйлдвэрлэл, үйлдвэрлэл худалдаатай холбоотойгоор коронавирусний халдвар дамжин тархаж байна.

Тухайлбал, Их Британийн нэгэн тосгоны хүнсний ногооны фермийн 73 ажилчин коронавирусний халдвараар өвчилжээ. Тус улсад эргэн хатуу хөл хорионы дэглэм тогтоосон байна.

 

Top