ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 13

2020.7.13. Даваа гараг / Билгийн тооллын 23

Зуны дунд хар морин сар, найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр

    Наран ургах шингэх: 5.07-20.49

    Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

    Барилдлага: Үл зохилдох

    Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/ Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top