Энэ жилийн Жүдогийн өдрийн уриа “Хамтдаа хүчтэй”

2020 оны 07 сарын 06

Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр буюу аравдугаар сарын 28-нд Дэлхийн жүдо бөхийн өдрийг тэмдэглэж эхлээд 10 жил болжээ.

Энэ жилийн дэлхийн жүдогийн өдрийн уриа бол “Хамтдаа хүчтэй”. 2020 онд дэлхий дахин коронавирусний цар тахал, эдийн засгийн хямрал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гээд нийгэмд хор хөнөөлтэй олон асуудалтай нүүр тулгарсан билээ.

2019 онд жүдочид “Мод тарь” арга хэмжээний хүрээнд таван тивд нийт 6000 мод тарьсан. Харин энэ жил “Хамтдаа хүчтэй” уриан дор жүдо бөхийн үнэ цэнийг дэлхий дахинд сурталчлан, бодит үйл хэргээр харуулж, нийтийг хамарсан аюул заналын өмнө жүдо бөхийн гэр бүл нэгдмэл гэдгээ харуулах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тэмүүлэн(66.181.161.9) 2020 оны 07 сарын 06

Өсвөрийн тэмцээн уралдаан хзэ болх вэ?

0  |  0
Top