44 настай жүжигчин Анжелина Жоли хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын дараа анх удаагаа олны хараанд өртжээ.
Жоли 11 настай охин Вивьентэйгээ Лос-Анжелест худалдан авалт хийхээр гадагш гарсан нь энэ аж. Тэрбээр цар тахлын улмаас хөл хорионы дэглэм хэрэгжиж эхлэхэд Холливудын Лос-Фелис дэх гэртээ өөрсдийгөө тусгаарлах дэглэм сахиж эхэлсэн юм.
Жоли энэ удаад бие хамгаалагчаа ч дагуулан явжээ. Тэд гурвуул амны хаалттай, Вивьен, Жоли хоёр резинэн бээлийтэй байв. Ээж, охин хоёр дэлгүүрээс сэтгэл хангалуунаар тэврэлдэн гарсан байна.
Жоли охин Шайлотойгоо гадуур гарах нь их байдаг учир фэнүүд нь өхөөрдөм Вивьен охиныг ээжтэйгээ хамт явааг хараад баярлажээ.
Хэд хоногийн өмнө Брэд Питт Жолигоос салсныхаа дараа анх удаагаа тэднийд зочилж, экс хосууд хэдэн цаг хамтдаа байж, хүүхдүүдийнхээ талаар ярилцсан байна.
Сэтгэгдэл ( 4 )
Ih engiin daruuhan huvtsaslajee. Manai bayachuud bol yostoi alagluulaad ereeljluuleed ugnu duu
hahaha ataarhuu Mongolchuud hun doosh ni hiihdee garamgai shuu, huurhii duu
hahaha ataarhuu Mongolchuud hun doosh ni hiihdee garamgai shuu, huurhii duu
Ядарсан өвчтэй хоёр хүн эмнэлэгээс бие биенээ түшээд арайхийж гарч ирж байгаа юм шиг л харагдаж байна