Жоли Украины дүрвэгч хүүхдүүдтэй уулзав

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 02

Жүжигчин Анжелина Жоли Италийн эмнэлэгт өвчнөөр шаналж буй дүрвэгч хүүхдүүдтэй уулзжээ.

Жоли Ром хотод ажлаар очихдоо хорт хавдартай украин хүүхдүүд хэвтэж буй эмнэлэгт очсон байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн сайн санааны элч тэрбээр эмнэлэгт хүүхдүүдийг тэвэрч, ярилцаж, ээжүүдтэй нь уулзжээ.

Жүжигчин бүсгүй мөн Украины дүрвэгсдэд тусалж байгаа эмч нартай уулзаж, дүрвэгсдэд шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэдгээ хэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top