УВС: “Мөнх бишрэлт” ЭМТ-ийг 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Увс аймгийн Улаангом сумын  X багт 2019 онд шинээр ашиглалтад орсон “Мөнх бишрэлт” өрхийн эрүүл мэндийн төвийг Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангалаа.

Тус эмнэлэгт зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, фото эмчилгээний аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, эмнэлгийн ор, сувилахуйн тэргэнцэр, эмийн шүүгээ, өвчтөний орны дэргэдэх шүүгээ, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, үзлэгийн хаалт, хажуугийн гэрэл зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top