“Маскаа зүүцгээе” аянд Увс аймаг нэгдлээ

Л.Болд | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд “КОВИД-19” халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг дөрөвдүгээр сарын 13-наас тавдугаар сарын 31-нийг дуустал улс орон даяар өрнүүлж эхэллээ.

Тус аяныг аймаг, нийслэлийн засаг дарга нар удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллах бөгөөд ард иргэдийг идэвхтэй оролцон иргэн бүр амны хаалтаа тогтмол зүүж, амны хаалтгүй яваа нэгэнд амны хаалтаа зүүхийг анхааруулж, хамтдаа коронавирус өвчний халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Тус аянд Увс аймаг нэгдэж иргэдийг уриалсан шторк, мэдээллүүдийг гаргаж эхэллээ. Мөн энэ сарын 13-ны өдөр Увс аймгийн онцгой комисс хуралдаж цаг үетэй холбоотой арга хэмжээг авч ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.42) 2020 оны 05 сарын 02

2020.05.01 өдрийн байдлаар танай аймагт маск зүүсэн хүн нэг ч алга. анхааруулга эмнэлгийн үүдэнд хадаатай байсан ч эмнэлгийн ажилчид нь хүртэл зүүгээгүй байна. худлаа шоудаж байхаа боль ажилаа хий.

0  |  0
Top