УВС: Хээлтэгч малын 52.2 хувь нь төллөжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Увс аймгийн хэмжээнд 2020 онд 1.437.845 хээлтэгч төллөхөөс дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар нийт хээлтэгчийн 52.2 хувь буюу 751,538 толгой эх мал төллөөд байна.

Тодруулбал, ингэ 2060 толгой буюу 46.1 хувь, гүү 1731 толгой буюу 4.3 хувь, үнээ 11043 толгой буюу 13.5 хувь, эм хонь 391,567 толгой буюу 53.2 хувь, эм ямаа 345,137 толгой буюу 59.8 хувь нь төллөжээ.

Аймгийн хэмжээнд 746,327 толгой төл мал бойжиж байна. Ботго 2054, унага 1713, тугал 10958, хурга 388 998, ишиг 342604 толгой тус тус бойжиж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top