УВС: Үерийн улмаас Түргэн суманд гацсан иргэдийг татан авах ажиллагаа явагдаж байна

2020 оны 07 сарын 17

2020 оны долоодугаар сарын 13-ны оройн 19 цагаас долоодугаар сарын 15-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Увс аймгийн томоохон голууд үерлэж зам сэтэрч, гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн учир аймгийн онцгой комисс зохих арга хэмжээ авч ажиллаж байна.

Түргэн болон Сагил сумын голууд үерлэсний улмаас усанд боогдож гацсан 100 гаруй иргэдийг эхний ээлжинд татан авах ажиллагааг аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн цэргийн алба хаагчид хамтран шуурхай зохион байгуулж байна. Өнөөдөр усны түвшин харьцангуй багассан байна. Гэхдээ жижиг тээврийн хэрэгсэл гарах боломжгүй хэвээр байгааг Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.148) 2020 оны 07 сарын 17

Эмх замбараагүй тэнүүлчдийн бүхэл бүтэн сүрэг лэлхийг нөмөрч дээ.

0  |  0
Зочин(203.91.115.48) 2020 оны 07 сарын 17

Приус уначихаад хүнд замаар орон нутагт явж болохгүй гэдгийг ОРКуудад яаж ойлгуулах вэ. Өөрсдөө үхэх мөрөөрөө үхэхгүй нялх амьтадыг чирээд байх юм. Ямар хөлдүү амьтад вэ. Юм үзээгүй юм шиг л байгаль эх нутгийг минь хогоор бузартуулаад явах юм. Хуулиар ингэж дураар тэнэхийг хоригломоор юм. Төр замаа аюулгүй зорчих боломжтой болсон үед аялалын маршрут нээмээр байгаа юм даа.100%иргэдийн буруу бас биш юм. Ийм мал шиг иргэдтэйгээ мэдсээр байж тэдэнд үхэх боломж олгоод байгаа төр буруутай.

0  |  0
Зочин(66.181.161.77) 2020 оны 07 сарын 20

Хн, дампуурсан юм дөө. Гадны улсаас иргэдээ татан авч байсан бол одоо хөдөө сумдаас зардал сүйтгэл болж иргэдээ татдаг боллоо. Энэ юуг ёрлоно вэ?

1  |  0
Top