КОВИД-19 | Өмнөд Солонгост 5033 хүн эдгэрчээ

2020 оны 03 сарын 29

Өмнөд Солонгост эдгэрсэн хүний тоо 5033 болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Өмнөд Солонгост хоногт 105 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 222 хүн эдгэрсэн байна.

Тус улсад коронавирусний халдвараар өвчилсөн хүний тоо 9583 болжээ. Нийт 152 хүн нас бараад байгаа юм.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр шинээр Сөүл хотод 20, Бусанд 3, Дэгүд 23, Инчонд 7, Дэжөн хотод 3, Сэжөн хотод 2, Кёнги мужид 15, Канвон мужид 2, Өмнөд Чүнчон мужид 1, Умард Чолла мужид 2, Өмнөд Чолла мужид 1, Умард Гёнсан мужид 2, Өмнөд Гёнсан мужид 3, хилийн хорио цээрийн бүсээс 21 тохиолдол нэмж илэрсэн байна.

Одоогийн байдлаар 394141 (+6216) иргэнийг шинжилгээнд хамруулж, үүнээс 369530 (+7647) иргэний хариу сөрөг гарч, 15028 (-1536) иргэний хариу хүлээгдэж байна. Одоогоор 4398 (-125) иргэн тусгаарлагдсан байна.

 

Top