Лондонд дөнгөж төрсөн нярайгаас коронавирус илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Их Британийн нийслэл Лондон хотын “North Middlesex” эмнэлэгт дөнгөж төрсөн нярайгаас коронавирусний халдвар илэрчээ.

Ингэснээр Их Британийн нутаг дэвсгэрт коронавирусээр халдварласан хамгийн залуу өвчтөн болж буй аж.

Мөн коронавирусний тархал зүйд хоёр дахь удаагаа дөнгөж төрсөн нярайгаас вирус илэрсэн тохиолдол болсон юм.

Халдвар авсан нярайн ээжээс коронавирус илрээд удаагүй байсан аж. Одоогоор эмч нар хэвлийд байхдаа халдвар авсан уу, төрсний дараа халдвар авсан уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Дэлхий даяар одоогийн байдлаар коронавирусний 137 мянган тохиолдол бүртгэгдэж, 5000 хүн амьсгал хураажээ.

Эх сурвалж: New York Post

Top