ДАРХАН-УУЛ: Сурагчдаас онлайнаар хичээлийн сорил авч байна

Л.Болд | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

ЕБС-иудын хичээл сургалтын үйл ажиллагаанд энэ сарын 30-ны өдөр хүртэл түр хөл хорио тогтоосонтой холбогдуулан Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газар /БСУГ/-аас энэ сарын 2-ны өдрөөс эхлэн "Онлайн - сорил"-ын арга хэмжээг явуулж байна. 

Онлайнаар сурагчдаас авах сорилд математикийн хичээлээр 788 сурагч, газар зүйн хичээлээр 19 сурагч, монгол хэлээр 512 сурагч, химийн хичээлээр165 сурагч хамрагджээ. 
Өнөөдөр физик , орос хэлний хичээлийн онлайн сорилын даалгавар үргэлжилж байна. 

Сорил шалгалт дуусахад сурагчид авсан оноогоо шууд харах боломжтой ба нэгдсэн дүнг аймгийн БСУГ-аас хэмжээсжүүлэн сургууль бүрээр гаргаж хүргүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top